Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Хэнтий аймгийн гадаргын усны чанарын 2023 оны 9 дүгээр сарын төлөв байдал
Хэнтий аймгийн УЦУОШТөвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2023 оны 9 дүгээр сард Хэрлэн гол дээд, доод цэг, Онон гол-Биндэр, Онон гол-Дадал, Улз-Норовлин, Балж-Дадал, Эг-Батширээт зэрэг хяналт шинжилгээний 7 цэгээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2023 оны 9 дүгээр сард хийсэн Хэнтий аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүд дээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүлэв.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Уснычанарынүзүүлэлт, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Өндөрхаан дээд |
8.38 |
2.5 |
5.0 |
0.12 |
илр |
0.006 |
2 |
Өндөрхаан доод |
8.08 |
4.3 |
4.1 |
0.13 |
0.003 |
0.013 |
3 |
Онон-Биндэр |
5.3 |
0.16 |
0.002 |
0.002 |
||
Эг-Батширээт |
5.3 |
0.12 |
0.001 |
Илр |
|||
4 |
Балж-Дадал |
5.7 |
0.12 |
илр |
0.013 |
||
5 |
Онон-Дадал |
5.3 |
0.21 |
0.004 |
0.027 |
||
6 |
Улз-Норовлин |
3.4 |
0.04 |
0.002 |
0.021 |
||
Уснычанарын стандарт MNS4586:98 |
6.0 багагүй |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээтхүчилтөрөгч, ПИЧ-Перманганатынисэлдэхчанар, илр-илрээгүй, MNS4586-98 уснычанарынстандартдахьхүлцэхагууламжаасдавсанүзүүлэлтүүдийгтодруулав.
Хэрлэн гол: Хэрлэн гол Өндөрхаан дээд, доод хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авсан усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 76.9 мг/л 84.6 мг/л байна. Биохимийн хүчилтөрөгчийн агууламж 2.5 мг/л 4.3 мг/л байсан байна. Мөн Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас даваагүй байна.
Онон гол Онон-Биндэр, Онон-Дадал: Хяналт шинжилгээний 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 79.4, 116.8мг/л байна. Онон голын хувьд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлт ажиглагдаагүй.
Улз гол: Хөтөлбөрийн дагуу Улз голын Улз-Норовлийн хяналт шинжилгээний 1 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Улз голын усны эрдэсжилт 393.7мг/л-т байна. Бусад үзүүлэлт нь Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 – тай харьцуулахад хүлцэх агууламжаас давсан ажиглагдаагүй.
Балж гол: Хөтөлбөрийн дагуу хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 77.3мг/л байна. Балж голын шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 – тай харьцуулахад NH4 үзүүлэлт хүлцэх агууламжаас давсан байна. Бусад үзүүлэлт хүлцэх агууламжаас давсан ажиглагдаагүй.
Эг гол: Хөтөлбөрийн дагуу хяналт шинжилгээний цэгээс сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Голын усны эрдэсжилт 103.4 мг/л байна. Балж голын шинжилгээний дүнгээс үзэхэд Монгол улсын гадаргын усны стандарт MNS4586:98 – тай харьцуулахад NH4 үзүүлэлт хүлцэх агууламжаас давсан байна. Бусад үзүүлэлт хүлцэх агууламжаас давсан ажиглагдаагүй.
Дүгнэлт:
Хэнтий аймгийн гадаргын усны 2023 оны 9 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын усны эрдэсжилтийн дундаж нь 133.2 мг/л ба хамгийн их эрдэсжилттэй нь Улз гол 393.7 мг/л, хамгийн бага эрдэсжилттэй нь Хэрлэн гол дээд ус нь 76.9м/л-т хэлбэлзэж байлаа.
Хэнтий аймгийн гадаргын усны 2023 оны 9 дүгээр сарын Усны чанарын үзүүлэлтийг MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулахад өндөрхаан дээд болон доод цэг дээр ууссан хүчилтөрөгч 2.08 -2.38 мг/л давсан, биохимийн хүчилтөрөгч хүлцэх агууламжаас Хэрлэн гол доод цэг 1.3 мг/л хэтэрсэн байна. Бусад үзүүлэлт хүлцэх агууламжаас давсан ажиглагдаагүй.
ХЭНТИЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ